MS-Word програм дээр бичвар мэдээллийг Style ашиглан хэлбэршүүлэх
MS-Word програм дээр бичвар мэдээллийг Style ашиглан хэлбэршүүлэх
Тухайн Style-г хэрбэршүүлэхдээ:
Normal:
Heading 1:
Heading 2:
Эрдмийн зөвлөлийн 2012 оны 11-р сарын 05-ны
өдрийн хурлаар хэлэлцэж батлав.
Захиргааны зөвлөлийн 2016 оны 4-р сарын 18-ны
өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулан батлав.
БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН БОЛОН КУРСЫН АЖИЛ
БОЛОВСРУУЛАХ, ХАМГААЛУУЛАХ ЖУРАМ
Бакалаврын төгсөлтийн ажил нь мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн
дагуу суралцаж буй төгсөх ангийн оюутнуудын төгсөлтийн бие даасан ажлын нэг
хэлбэр юм. Их дээд сургуулийн оюутны багшийн удирдлаган доор сургалт судалгааны
шинж чанартай хийж гүйцэтгэсэн төгсөлтийн үндсэн ажил юм.
Курсын ажил нь оюутнууд багшийн удирдлаган доор тодорхой шаардлага
хангаж тодорхой хугацаанд хийх даалгавар юм. Голдуу мэргэжлийн сургалтын
хөтөлбөрийн үндсэн хичээлээр дагнан хийдэг. Оюутнуудын мэргэжилээрээ бие дааж
судалгааны ажил хийх аргачилалд суралцах, эх сурвалжууд ашиглан тодорхой
асуудлыг гүнзгийрүүлэн суралцах чадвартай болгох ажил юм.
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Бакалаврын төгсөлтийн ажлын зорилго: Оюутнуудыг сонгосон мэргэжлийн
тодорхой сэдвээр гүнзгий мэргэшүүлэх, онолын мэдлэг, эзэмшсэн судалгааны арга
зүйгээ судалгаа, шинжилгээний ажилд амжилттай ашиглах чадвар эзэмшүүлэхэд
оршино.
Курсын ажлын зорилго: Оюутны онолын мэдлэгийг бататгах, гүнзгийрүүлэх,
өргөтгөх, бие даасан үйл ажиллагааны дадал зүй эзэмшүүлэх, эргэцүүлэн бодох,
дүгнэлт гаргах тэдгээрийг дэс дараалалтай, баталгаа нотолгоотой бичих чадвар
суулгах мөн бакалаврын төгсөлтийн ажлыг бичих бэлтгэлтэй болгоход оршино.
1.2. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын сэдэв сонгох баталгаажуулах:
Салбар сургуулиуд оюутны бакалаврын төгсөлтийн болон курсын ажил бичих сэдвийг
ХИС-ийн тэргүүлэх чиглэлүүд болон мэргэжлийн онцлогийг тусган, удирдах багш
нарыг томилон ХИС-ийн захирлаар батлуулна. Курсын ажлын сэдэв нь онолын
хичээлийн зорилготой нийцсэн байна. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг
захирлын тушаалаар баталгаажуулаагүй сэдвээр гүйцэтгэсэн тохиолдолд хүчингүйд,
хамгаалалтанд оруулахгүй болно.
1.3. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын удирдагч багш тухайн
сургуулийн магистр болон түүнээс дээш зэрэг цолтой багш байна.
Хоёр. УДИРДАГЧ БАГШ БОЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ҮҮРЭГ
2.1. Удирдагч багшийн үүрэг: Удирдагч багш оюутанд сэдвээ сонгох чиглэл,
сэдвийн дагуух онол арга зүйн зөвлөгөө өгөх, бакалаврын төгсөлтийн болон курсын
ажлын агуулга бүтцийг батлах, судалгаа шинжилгээ хийхэд шаардагдах тоо мэдээлэл,
хүснэгт маягтыг боловсруулахад туслах, ашиглах ном, сурах бичиг эх материалыг
зааж өгөх, бичилтийн явцад хяналт тавих, баталсан график төлөвлөгөөний биелэлт
өгсөн заавар зөвлөгөөний хэрэгжилтийг хянаж ажиллана.
2.2. Удирдагч багш нь суралцагчын гүйцэтгэж буй бакалаврын төгсөлтийн болон
курсын ажлын бүтэц, агуулга, тавигдах шаардлагад хяналт тавьж ажиллана.
2.3.Оюутны үүрэг: Оюутан удирдагч болон сэдвээ сонгож, сэдвийн ажлаа
удирдуулахаар сонгосон багшаас зөвшөөрөл авч тохиролцсоны үндсэн дээр
удирдагчийн зөвлөснөөр:
а/ бакалаврын төгсөлтийн болон курсын ажил бичихэд шаардлага
хангахуйц бодитой зөв тоо мэдээ мэдээлэл цуглуулах
б/ ном сурах бичиг унших товчлох
в/ тоо мэдээ мэдээллийг боловсруулах
г/ судалгаа шинжилгээг онол арга зүйн зохих шаардлагын түвшинд хийх
д/ уншсан ном хийсэн судалгаа, шинжилгээгээ ашиглаж удирдагчийн
баталсан төлөвлөгөө графикийн дагуу курсын ажлыг бичнэ. Бичиж дууссан
бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын хавтсан дээр удирдагч гарын үсэг зурж
баталгаажуулах бөгөөд гүйцэтгэгч гарын үсэг зурснаар хамгаалалтанд орох эрх
нээгдэнэ. Энэ журамд заасан дээрх үүргийг хангаагүй оюутныг хамгаалалтанд
оруулахгүй.
Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын хүрээнд оюутан дараах ажлуудыг
заавал хийж гүйцэтгэнэ.
- Хийх ажлын төлөвлөгөө, удирдамжаа боловсруулж удирдагч багшаараа
хянуулан батлуулсан байна.
- Хийх ажилдаа мэргэжлийн зүгээс анализ хийж түүнийхээ дагуу судалгаагаа
хийсэн байна. - Батлагдсан хугацаанд багтаан бакалаврын төгсөлтийн болон курсын
ажлаа дуусгаж, хийсэн ажлынхаа тайланг бичиж, төгсөлтийн комиссоор
хэлэлцүүлэн хамгаална.
- Бакалаврын төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтанд орсон байна.
Хамгаалалтанд оюутан өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч
танилцуулга хийнэ.
Гурав. БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН БОЛОН КУРСЫН АЖЛЫН БҮТЭЦ,
АГУУЛГА, ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Бакалаврын төгсөлтийн ажил нь 40 хуудсаас доошгүй, курсын ажил нь 20-
30 хуудаснаас хэтрэхгүй байх бөгөөд хэвлэмэл хэлбэртэй байна.
Дараах форматын дагуу бичнэ.
Хэмжээ А4
Үсгийн фонт Arial
Үсгийн өндөр 12pt
Мөр хоорондын зай 1.5 Iine
Зүүн талаас авах зай 3.0 см
Баруун талаас авах зай 2.0 см
Дээд талаас авах зай 2.0 см
Доод талаас авах зай 2.0 см
Бичлэгийн догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө 10pt
Жич: Хуудасны тоонд гарчиг, хавсралт материалыг оруулж тооцохгүй.
Үндсэн шаардлага:
- Сэдвийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байх
- Судалгаа дүн шинжилгээ хийсэн байх
- Эрдэм шинжилгээний бүтээлийн найруулга зүйн шаардлагад нийцсэн
байх
- Нэр томьёо, тодорхойлолтуудыг хоёрдмол утгагүй, товч, оновчтой
илэрхийлсэн байх
3.2. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг бичихдээ багшийн зааврын
дагуу ажиллах бөгөөд дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд
- Нүүр хуудас
- Гарчиг
- Ажлын төлөвлөгөө
- Удиртгал (оршил). Судалсан объект, ажлын судлагдсан байдал, агуулгын
талаарх оршил хэсэг
- Сэдвийн өнөөгийн төвшин буюу онолын хэсэг. Үүнд төлөвлөгдсөн ажлыг
хийж гүйцэтгэхэд зайлшгүй судлах шаардлагатай онолын хэсгийн
товчлол.
- Судалгааны хэсэг буюу цаашид боловсронгуй болгох арга зам,
шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл
- Ерөнхий дүгнэлт
- Ном зүй
- Хавсралт /шаардлагатай тохиолдолд/
3.2.1. Удиртгал. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын сэдвийн
сонголтын үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилтуудыг томъёолж, ажлын
бүтэц, агуулгыг товч тодорхойлох, түүний дэвшилтэт шинэлэг тал ач холбогдлыг
тусгана.
3.2.2. Сэдвийн өнөөгийн түвшин буюу онолын хэсэг. Судалгааны ажлын
онол арга зүйн үндэслэл, түүний чиглэлээр урьд өмнө эрдэмтэн судлаачдын хийж
гүйцэтгэсэн ажлууд, тэдгээрийн онол арга зүйн болон практикийн ололт, дутагдал,
цаашид гүнзгийрүүлж судалсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд зэргийг тодорхойлон
дүгнэлт гаргасан байна.
3.2.3. Судалгааны хэсэг буюу цаашид боловсронгуй болгох арга зам,
шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл. Сэдвийн хүрээнд авч үзэн
судалсан асуудлыг цаашид боловсронгуй болгох арга зам, шийдвэрлэх асуудал,
хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тодорхойлон тодорхой төсөл боловсруулан тусгаж
болно.
3.2.4. Ерөнхий дүгнэлт. Судалгааны ажлын үр дүнгээс тодорхой
дүгнэлтүүдийг гаргасан байна.
3.2.5 Ном зүй. Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа
- Бүтээлд ашигласан дэс дарааллаар
- Зохиогч, номын үсгийн дарааллаар тус тус бичиж болно. Гэхдээ
бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг баримтлана. Үүнд:
Зохиогчийн нэр, овгийн үсэг, бүтээлийн нэр, улс, хот, хэвлэлийн газар, тухайн
хэвлэлийн хуудасны тоо. Жишээлбэл:
Ном:
- Ядамсүрэн.Ж. Монголын үнэт цаасны зах зээл. -УБ: Есөн эрдэнэ; 1998, - 210 х.
Эрдэм шинжилгээний бүтээл:
- Оюунцэцэг.Л. Бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох нь. Эдийн засгийн
ухааны дэд док. дисс. УБ.: 1998 он, 160 х.
Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл:
- Батчимэг.С. Коварианцын аргыг ашиглан дүрсийн гадаргууг ялгах нь. ХИС,
ЭШБ, 2011, №01 (11) х.11-17
Мэдээ материал:
- Үндэсний статистикийн төв газрын эдийн засгийн тайлан мэдээ. УБ.: 1998
3.2.6 Хавсралт. Ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй нэмэлт
материалыг хавсралтад оруулна. Хавсралтыг 1-ээс эхлэн дугаарлана. Жишээ: 1-р
хавсралт. Санал асуулгын судалгааны хуудас гэх мэт.
3.3 Бакалаврын төгсөлтийн ажил болон курсын ажлын бүтэц агуулга, сэдвийн
онцлогоос хамааран өөр байж болох боловч, ажилд тавигдах үндсэн шаардлагыг
хангасан байвал зохино.
3.4. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг гадаад хэл дээр бичиж буй
тохиолдолд тухайн ажлын тоймыг монгол хэлээр хавсаргана.
3.5. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын нүүр хуудсыг батлагдсан
загвар /Хавсралт 1-2/-ын дагуу хэвлүүлнэ. Хэлний чиглэлээр төгсөлтийн ажил бичиж
буй тохиолдолд гадна нүүр хуудсыг монгол хэл дээр дотор нуур хуудсыг тухайн хэл
дээр, бусад мэргэжлийн төгсөлтийн болон курсын ажлын гадна нүүр хуудсыг монгол
хэл дээр, дотор нүүр хуудсыг англи хэл дээр бичиж хэвлүүлнэ.
Дөрөв. ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН ХАМГААЛАЛТ
4.1. Төгсөлтийн шалгалтын комисс нь бакалаврын төгсөлтийн ажлын
урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалтаас 4 долоо хоногийн өмнө зохион
байгуулна.
4.2. Тухайн оюутныг жинхэнэ хамгаалалтанд орохоос өмнө удирдагч багш
бакалаврын төгсөлтийн ажлын эцсийн гүйцэтгэлийг шалгаж, тодорхойлолт гаргаж
өгнө.
4.3. Тухайн оюутан жинхэнэ хамгаалалтанд орохоос өмнө шүүмжлэгч багшийн
тодорхойлолтыг аван гарын үсэг зуруулсан байна.
4.4. Төгсөлтийн шалгалтын комисс тогтоосон хугацаанд төгсөлтийн ажил
гүйцэтгэж буй оюутан бүрээр бакалаврын төгсөлтийн ажлыг хамгаалуулж дүгнэнэ.
Тав. КУРСЫН АЖЛЫН ХАМГААЛАЛТ
5.1. Курсын ажлын хамгаалалтын дүнг удирдагч багшийн үнэлгээгээр
баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд тэнхим курсын ажил хамгаалуулах
комиссыг бүрдүүлэн хамгаалалтыг зохион байгуулан удирдагч багшийн үнэлгээг
баталгаажуулна.
5.2. Курсын ажилд хангалттай үнэлгээ авсан тохиолдолд энэхүү ажлыг
төгсөлтийн ажил болгон үргэлжлүүлж болно.
Зургаа. ОЮУТНЫГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР, ҮНЭЛГЭЭ
6.1. Оюутны гүйцэтгэсэн бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг үнэлэхдээ
дараах шалгууруудыг баримтлана. Үүнд:
а/ Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын сэдэв ба дэвшүүлсэн
зорилт, агуулгын уялдаа холбоо
б/ Бүлэг, дэд бүлгүүдийн логик дараалал
- Сэдэв агуулгын хүрээндээ онолыг гаргасан байх ёстой
- Сэдвийг практик, жишээ дээр гаргаж өгсөн байх
- Сэдвийг өөрийн болгосон байх ёстой
в/ Ишлэл зүүлт хийсэн байдал
- Холбогдох ном зохиолыг ашигласан байдал
- Мэдээлэлийг ашиглан олон сувгаас мэдээлэл аван харьцуулалт
хийх
- Хамааралгүй ач холбогдолгүй материал оруулахгүй байх
г/ Өөрийн зүгээс дэвшүүлсэн шинэлэг асуудлууд
- Судлагаа, шинжилгээ хийсэн байх
- Оюутныг бичлэгийн ур чадвар, сэдвээ эзэмшисэн байдал, дүн
шинжилгээ хийсэн байдал, бичвэрийн хэмжээ, тогтоосон хугацаанд
гүйцэтгэсэн эсэхийг харгалзан дүгнэх болно.
д/ Үг үсгийн алдаа болон найруулга
е/ Курсын ажилд тавигдах шаардлагыг хангасан байдал
ё/ Хугацаандаа бичиж хамгаалсан байх
6.2. Оюутны төгсөлтийн ажил болон курсын ажлыг дүгнэхдээ ХИС-ийн
“ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ”-ыг баримтлана.
6.3. Бакалаврын төгсөлтийн ажлыг үсгэн болон хувьчилсан үнэлгээгээр дүгнэж,
дүнг сэдвийн хамт бакалаврын зэрэг олгох дипломын хавсралт дээр бичнэ.
Comments
Post a Comment